С.Энхболд: БНХАУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвтэй лаборатори, вакцинжуулалт, сургалт зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллана

2026 оны 9 сарын 04

 Arslan.mn

Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв БНХАУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах арга хэмжээ боллоо.

Энэхүү санамж бичгийн хүрээнд   тандалт, вакцинжуулалт, лабораторийн оношилгоо ба био-аюулгүй байдал , хариу арга хэмжээ ба хүний нөөцийг бэхжүүлэх мөн талбарын тархвар судлалын чиглэлд сургалт явуулахад  туршлагаа хуваалцах зэрэг  хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

Arslan.mn

Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ ерөнхий захирал С.Энхболд, дэд дарга Б.Азжаргал, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, Нэгдсэн лабораторийн албаны дарга Б.Бумдэлгэр, БНХАУ-ын Үндэсний Өвчний Хяналт Сэргийлэлтийн төвийн  дэд захирал Мэй Ян, Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан, БНХАУ Өвчний Хяналт Сэргийлэлтийн төвийн Лабораторийн менежментийн газрын захирал Тань Фэн,  Сүрьеэгийн хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний төвийн дэд захирал Жан Хуй, Бодлого, төлөвлөлтийн судалгааны газрын дэд захирал Чэнь Хао, Тахлын хяналтын газрын захирал Ли Вэй, Гадаад харилцааны газрын ахлах шинжээч Дин Сюйхун болон бусад албаныхан оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд “БНХАУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид халдварт өвчнийг судлах, эмч, мэргэжилтнүүдийг сургах тал дээр маш олон ажлуудыг хамтран хийсэн. Энэ ажлын үр дүн ч эхнээсээ өгч байгаад баяртай байдаг. Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг улам өргөжүүлэх түүн дотроо тандалт, хариу арга хэмжээ, лабораторийн био-аюулгүй байдал ба оношлогооны чадварыг бэхжүүлэх, вакцинжуулалт ба сүрьеэгийн оношилгоо ба эмчилгэний чиглэлээр хамтран ажиллах, хүний нөөцийг сургах ба талбарын тархвар судлалын чиглэлд хамтран сургалт явуулна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

БНХАУ-ын Үндэсний Өвчний Хяналт Сэргийлэлтийн төвийн дэд захирал Мэй Ян

БНХАУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн багийнхан ХӨСҮТ-тэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчилж байна. Өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд олон ажлыг амжилттай хийж, идэвхтэй дэмжиж ирсэн танай хамт олонд талархал илэрхийлье.

ХӨСҮТ болон БНХАУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв нь хоёр орны ард түмний эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллагууд. Хоёр талын хамтын ажиллагааг шинэчлэн үргэлжлүүлснээр хоёр орны нийгмийн эрүүл мэндийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд эерэг үр дүн үзүүлнэ гэж итгэж байна. Мөн хоёр орны халдварт өвчний тандалт, хяналт, судалгаа, тархварын судалгаа, сургалт, олон нийтийн эрүүл мэндийн онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах, лабораторийн шинэ барилгыг барих зэрэг олон ажлыг эхлүүлэх боломжтой болно. Манай байгууллагын зүгээс олон талын ажлыг дэмжиж ажиллахад үргэлж бэлэн гэдгийг илэрхийлмээр байна.

Arslan.mn

Ташрамд дурдахад БНХАУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв (China CDC) нь БНХАУ-ын Үндэсний Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Захиргаа (NDCPA)-ны харьяа үндэсний хэмжээний нийтийн эрүүл мэндийн байгууллага юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670520
0 эможи

keyboard_arrow_up