ЭМЯ-ны дэмжлэгээр Ховд аймагт MRI аппарат ашиглалтад оруулжээ

2026 оны 8 сарын 25

Arslan.mn

Ховд аймгийн ИТХ-аас 2 тэрбум, ЭМЯ-ны төсвөөс 2 тэрбум нийт 4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, хиймэл оюун ухаанд суурилсан 1,5 тесла, хамгийн сүүлийн үеийн технологитой, гельгүй СОРОНЗОН РЕЗОНАНСТ ТОМОГРАФИЙН (MRI) аппаратыг CIT LLC компани суурилуулж, хүлээлгэн өгсөн байна.

MRI аппарат ашиглалтад орсноор баруун бүсийн иргэд шинжилгээ хийлгэхийн тулд нийслэл болон бусад төв рүү зорчих шаардлага багасаж, цаг хугацаа, замын зардал болон эдийн засгийн ачааллыг бууруулах, оношилгоо, эмчилгээний хугацааг богиносгох боломж бүрдэх юм.

Мөн MRI аппаратыг ажиллуулах техникчийг Улаанбаатар хотод мэргэшүүлэн сургаж байгаа бөгөөд 10 дугаар сард төгсөж ирэх юм. Одоогоор улсын төв 2 дугаар эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд шинжилгээний хариуг уншиж, зөвлөн ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670384
0 эможи

keyboard_arrow_up