ФОТО: “Биоанагаахын инженерчлэлийг хөгжүүлэх ОУ“-ын хуралд БНСУ, Сингапур, БНХАУ, Малайз зэрэг улс орнуудын 40 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байна

Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ой тохиож буй түүхэн энэ онд “The 2nd International Conference on the Development of Biomedical Engineering” буюу “Биоанагаахын инженерчлэлийг хөгжүүлэх 2 дахь олон улсын” (ICDBE 2026) хурал Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 24–25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү олон улсын хуралд БНСУ, Сингапур, БНХАУ, Малайз, Аргентин зэрэг улс орны 40 гаруй эрдэмтэн, судлаач, инженер, мэргэжилтэн Монгол Улсад хүрэлцэн ирж, өөрсдийн судалгааны үр дүн, технологийн шинэ шийдэл, туршлагаасаа хуваалцлаа.
Харин Монгол Улсаас 100 гаруй эрдэмтэн судлаач, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд оролцож салбарын ололт амжилтаа хэлэлцүүлж байгааг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.












