УНТЭ олон улсын хамтын ажиллагааны хүрээнд болрын мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай үзүүллээ

2026 оны 8 сарын 24

Arslan.mn

2026 оны 08 дугаар сарын 13–14-ний өдрүүдэд УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасаг, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, БНСУ-ын Данкүүк их сургуулийн Анагаахын сургуулийн Нүд судлалын тэнхимийн хамтын ажиллагааны хүрээнд болрын мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай зохион байгууллаа.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай 30 иргэнд үзлэг, оношилгоо хийж, хиймэл болор суулгах мэс заслыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэв.

Хамтын ажиллагааны гол зорилго нь болрын мэс заслын тусламж, үйлчилгээг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт нутагшуулж, иргэдэд харьяа дүүрэгтээ нарийн мэргэжлийн тусламж авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

УНТЭ нь лавлагаа шатлалын эмнэлгийн хувьд эмнэлзүйн дадлага, сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлж, дүүргийн эмнэлгийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, болрын мэс заслын тусламжийг тогтвортой хөгжүүлэхэд хамтран ажиллалаа.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670357
0 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up