П.АНХТУЯА: УНТЭ энэ ондоо шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа

2026 оны 8 сарын 17

Arslan.mn

Улсын нэгдүгээр эмнэлгийн хамт олон “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Тайлангийн хурлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, эмчилгээ оношилгоо, хүний нөөц, санхүү, үйл ажиллагааны үр дүн болон байгууллагын хэмжээнд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал П.Анхтуяа "2026 оны эхний хагас жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэхийн зэрэгцээ оношилгоо, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлэн ажиллаж буй хамт олондоо талархал илэрхийллээ. 

Мөн тайлангийн хурлаар голлох үзүүлэлтүүдийн хэрэгжилт, өмнөх оны мөн үетэй харьцуулсан үр дүн, өсөлт бууралт, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтуудыг хэлэлцэж, үйл ажиллагаагаа улам сайжруулахад анхаарч ажиллахаа энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

Түүнчлэн Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан эмнэлгийн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдыг төрийн одон медаль болон салбарын шагналаар шагнаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн алдаршууллаа.

Эдгээр ажлын үр дүнгийн ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах эрхэм үйлсийн төлөө өдөр бүр хариуцлагатай, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан бүрийн хөдөлмөр, хичээл зүтгэл оршиж байна.

Arslan.mn

Нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдадаа “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670215
1 эможи

keyboard_arrow_up