Интермэд эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэдийг гаргаж, эмнэлгийн дотор ХӨЛ ХОРИО тогтоожээ
2026 оны 8 сарын 17

Хан-Уул дүүрэгт байрлах "Интермэд" эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьжээ
Өнөөдөр өглөө Хан-Уул дүүрэгт орших Интермэд эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэдийг гаргаж, эмнэлгийн дотор ХӨЛ ХОРИО тогтоожээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар "гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байж болзошгүй" бөгөөд эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, "Интермэд" эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага мэдээлэл тус өдрийн 09:56 цагт ирж, төрийн бүх байгууллагууд тус эмнэлэгт хамгаалалт тогтоон Тагнуул болон цагдаагийн алба хаагчид холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Энэ талаар бид албаны эх сурвалжаас яг одоо тодруулж байгаа бөгөөд удахгүй мэдээлэл хүргэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670204
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
