ЭЭХХЗГ: “Дархлаа дарангуйлах эмийн нөөц, хангамж, хэрэглээ“ сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2026 оны 8 сарын 17

Arslan.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран “Дархлаа дарангуйлах эмийн нөөц, хангамж, хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Arslan.mn

Тус хэлэлцүүлэгт УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн нийт 41 эмч, мэргэжилтэн оролцлоо. Хэлэлцүүлгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг нээж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх эмч П.Батчулуун, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эм зүйн албаны эм хариуцсан ахлах менежер Л.Хэрлэнчимэг, ЭЭХХЗГ-ын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч У.Соёл-Эрдэнэ нар мэдээлэл танилцуулав.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгасны дараа тогтмол хэрэглэдэг дархлаа дарангуйлах эмийн нөөц, хангамж, хэрэглээ, хяналтын тогтолцооны талаар тулгамдаж буй асуудлыг салбарын эмч, мэргэжилтнүүд хэлэлцэж зөвлөмж гаргав.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670201
0 эможи

keyboard_arrow_up