УНТЭ, Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлэг эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

2026 оны 8 сарын 05

Arslan.mn

“NTUH–HOPE Joint Symposium 2026” хамтарсан симпозиум амжилттай зохион байгуулагдлаа

2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлэг (National Taiwan university hospital, NTUH)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч, “NTUH–HOPE Joint Symposium 2026” хамтарсан симпозиумыг амжилттай зохион байгууллаа.

Arslan.mn

Арга хэмжээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өргөнөөр оролцож, олон улсын шилдэг туршлага, шинэ мэдлэг мэдээллийг хуваалцан, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Arslan.mn

Арга хэмжээнд Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлгээс дараах хүндтэй төлөөлөгчид оролцов. Үүнд:

  • Prof. Chong-Jen Yu – Hospital Superintendent, Pulmonologist
  • Prof. Yih-Sharng Chen – Cardiovascular Surgeon
  • Prof. Kai-Wen Huang – Hepatobiliary-Pancreatic Surgeon
  • Prof. Chi-Peng Lin – Head of Department of Anesthesiology
  • Prof. Po-Hao Ling – Executive Director of International Medical Service Center, Neurosurgeon
  • Prof. Chia-Ter Chao – Deputy Director of International Medical Service Center, Nephrologist
  • Ivy Huang – Registered Nurse, International Medical Service Center
  • Jaze Chang – Administrative Office, International Medical Service Center
  • Documentary Film Crew

Энэхүү уулзалт, хамтарсан симпозиум нь хоёр байгууллагын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670103
1 эможи

keyboard_arrow_up