А.ОЮУНЧИМЭГ: Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг эмчлэхийн тулд эмч, өвчтөнөөс маш их тэвчээр, хичээл зүтгэл шаарддаг

2026 оны 7 сарын 21

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тасгийг иж бүрэн засварлаж, хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өчигдөр болсон. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч М.Даваабат болон бусад албаныхан, эмч, мэргэжилтнүүд оролцсон юм. 

Энэ үеэр тус тасгийн эрхлэгч А.Оюунчимэг "Монгол Улсад 2003 онд анх олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнийг оношилж, 2005 оноос эхлэн Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнийг эмчилж эхэлсэн. Анх 56 хоногийн дараа эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж, эмчилгээнд хамруулдаг байсан бол өнөөдөр 24 цагийн дотор шинжилгээний хариуг молекул, биологид суурилсан эмэнд тэсвэржилтийг нэн тэргүүний шинжилгээгээр тодорхойлж байгаа нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ эрт илрүүлж, эмчилгээг эхлүүлж байгаа нь эмчилгээнд гарсан томоохон дэвшил. 

Анагаах ухааны салбарт тэсвэртэй хэлбэрийн нянгийн халдвараар өвчилсөн өвчтөнгүүд өнөөдрийг хүртэл том асуудал болсоор л байна. 

Сүрьеэгийн эсрэг эмийг маш удаан хугацаанд ууж байж бүрэн эдгэрдэг. Харин эмээ тасалдуулж, дутуу ууснаас болж эмэнд тэсвэртэй сүрьеэ болж даамжирдаг. Монгол Улсад жилд 200 гаруй эмэнд тэсвэртэй сүрьеэ бүртгэгдэж байна. Өмнө нь 20 гаруй эмийг 24 хүртэл, зарим тохиолдолд түүнээс ч дээш хугацаагаар уудаг байсан бол өнөөдөр энэ хугацаа 6-12 сар болон богиносч, эмийн тоо 6 болж буурсан. Ингэснээр эмчилгээний амжилт ч мөн сайжирч байна." хэмээлээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669924
0 эможи

keyboard_arrow_up