С.Энхболд: 900 гаруй саяын хөрөнгө оруулалтаар “ОЭД сүрьеэгийн тасаг“-ийн агааржуулалтын хоолойг цогцоор шийдэж, иж бүрэн засварлалаа

2026 оны 7 сарын 20

Arslan.mn

Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тасгийг иж бүрэн засварлаж, хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч М.Даваабат болон бусад албаныхан, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд хэлсэн үгэндээ "Халдварт Өвчин судлалын үндэсний төв тасгуудаа шинэчлэх, засварлах ажлыг үе шаттайгаар хийж байна. Энэ удаад бид Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр нийт 900 гаруй сая төгрөгөөр Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тасгаа иж бүрэн шинэчилж, ашиглалтад оруулж байна.

Олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнийг эмчлэхэд маш удаан хугацаа шаардагддаг. Өвчтөн дор хаяж 40 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Тэгвэл энэ тасагт засвар хийснээр тасагтаа тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна энэ удаагийн засвартаа бид өрөө, тасалгааны агааржуулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэж, цогцоор нь засварлалаа. Уг тасагт 20 гаруй жил огт засвар хийгээгүй байсан. Цаашид бид иргэддээ тухтай орчинд үйлчлэх зорилгоор тасгуудаа үе шаттайгаар засварлах ажлыг эхлүүлсэн." хэмээлээ. 

Arslan.mn

ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр:

Хөгжиж буй орнуудын гол асуудал нь сүрьеэ өвчин байдаг. Сүрьеэ өвчнийг эдгээх, оношлоход ХӨСҮТ-ийн хамт олны уйгагүй хичээл зүтгэлээр 30 минутын дотор оношилгоо шинжилгээг хийж 4-6 сарын дотор олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнийг эмчлэх боломжтой болсон.

Тэгвэл өнөөдөр тус хамт олон ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тасаг”-таа иж бүрэн засварлах ажлыг хийсэн. Уг засварын ажлын онцлог нь халдварт өвчний үед хамгийн чухал асуудлын нэг болох агааржуулалтыг иж бүрнээр шийдвэрлэсэн байна. Ажилчдын зүгээс ЭМЯ-нд зохих хүсэлтүүдийг уламжилж байгааг бид ажил хэрэг болгох тал дээр нь анхаарна.

Arslan.mn

Монгол Улсад 2003 онд анх олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнийг оношилж, 2005 оноос эхлэн Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнийг эмчилж эхэлсэн. Анх 56 хоногийн дараа эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж, эмчилгээнл хамруулдаг байсан бол өнөдөөр 254 цагийн дотор шинжилгээний хариуг молекул, биологид суурилсан эмэнд тэсвэржилтийг нэн тэргүүний шинжилгээгээр тодорхойлж байгаа нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ эрт илрүүлж, эмчилгээг эрт эхлүүлж байгаа нь тусламж, үйлчилгээнд гарсан томоохон дэвшил гэдгийг ХӨСҮТ-ийн Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн эрхлэгч А.Оюунчимэг энэ үеэр онцолж байлаа.

Arslan.mn

Шинэчлэгдсэн тасаг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй үйлчлүүлэгчдэд олон улсын халдварын сэргийлэлт, хяналтын шаардлагад нийцсэн, аюулгүй, тав тухтай орчинд эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669915
0 эможи

keyboard_arrow_up