БНСУ-ын судалгааны баг УХТЭ-т ажиллаж, халдварт бус өвчний төслийн бэлтгэлтэй танилцлаа

2026 оны 6 сарын 23

Arslan.mn

БНСУ-ын Кангбук Самсунг эмнэлгийн судалгааны баг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж, 2027 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Улаанбаатар хот болон Зүүн бүсийн халдварт бус өвчний тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулах нь” төслийн бэлтгэл ажлын хүрээнд уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Монгол Улсын халдварт бус өвчний өнөөгийн нөхцөл байдал, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлага, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар талууд санал солилцсон байна.

Кангбук Самсунг эмнэлэг нь БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн сангийн захиалгаар Монгол Улсад хэрэгжүүлэх долоон жилийн хугацаатай төслийн суурь судалгаа, төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Энэхүү айлчлал нь төслийн хэрэгцээ, нөхцөл байдлыг үнэлэх, халдварт бус өвчний тусламж үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг тодорхойлоход чиглэж буй юм.

Arslan.mn

УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр " БНСУ-ын Кангбук Самсунг эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх ШИНЭ ТӨСӨЛ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ рүү чиглэнэ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Кангбук Самсунг эмнэлэг нь УХТЭ-тэй хамтран KOFIH төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд тоног төхөөрөмжийн ажилтнуудыг сургаж, өнөөдөр тусламж үйлчилгээнд үр дүн нь гараад явж байна." гэдгийг онцлов.

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот болон зүүн бүсийн хүн амд үзүүлэх халдварт бус өвчний тусламж үйлчилгээ, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669538
0 эможи

Зочин
2026-06-23 23:27
Компютерийн програм шиг юмаар монгол залуусийн секс хийж бгааг бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад нууцаар зардаг
УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up