“Үндэсний лавлагаа лаборатори“ ашиглалтад орсноор жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийж, эм, эмнэлгийн хэрэгсэл чанаржина

2026 оны 6 сарын 16

Arslan.mn

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол өнөөдөр /2026.06.16/ болж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар,  ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Захирал Доктор Саиа Ма’у Пиукала, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Соккоро Эскеланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон бусад албаныхан оролцлоо. 

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ "Хэдэн жилийн өмнө би “Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагдаж байна” гэж УИХ-ын индэр дээрээс хэлж байв.
УИХ-ын гишүүний хувьд Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар хянан шалгах түр хороог санаачлан байгуулж ажилласны дотор эмийн үндэсний лавлагаа лабораторийг чадавхжуулах асуудал багтсан.
Бидний нээлтийг нь хийж буй энэхүү лаборатори нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны тод жишээ юм" хэмээлээ.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:

Эмийн чанар, аюулгүй байдал нь эрүүл мэндийн салбарын асуудал биш. Иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, төрийн үйлчилгээнд итгэх итгэл, үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг билээ.

Ийм учраас Монгол Улсын Засгийн газар эмийн зохицуулалт, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байна.

Лаборатори ашиглалтад орсноор эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэн үнэлэх үндэсний чадавх бэхжиж, зах зээлд нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүнд тавих хяналт шинэ түвшинд хүрнэ.

Arslan.mn

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Захирал Доктор Саиа Ма’у Пиукала:

Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын 1  нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байгаа.  Энэ нь эмийн техникийн асуудал биш хүний амь насанд аюул учруулж буй асуудал. 
Хүчирхэг лаборатори зүгээр нэг барилга байгууламж биш.  Биднийг эдгээр аюулаас хамгаалагч. Хүмүүс, гэр бүл, нийт хамт олныг аюул эрсдэлээс хамгаалдаг хамгаалагч юм.  Монгол Улс энэхүү хамгаалалтаа бэхжүүллээ.

Чанартай эм нүдэнд харагддаггүй ч үр нөлөө нь эрүүл саруул амьдрал, эдгэрсэн өвчтөн, элэг бүтэн үлдсэн гэр бүлд мэдрэгддэг. Энэхүү лаборатори нь тэр үр нөлөөг баталгаажууллаа. 

Arslan.mn

Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор,
  • Хүчин чадал нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийнэ
  • Иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгсэл чанаржлаа
  • Хяналт, шинжилгээний чадавхыг олон улсын түвшинд хүргэв
  • Орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, дэвшилтэт системүүдийг үе шаттайгаар нэвтрүүллээ
  • Мэргэжилтнүүдийг чадавхжуулж эхэллээ
  • Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх лаборатори болгон хөгжүүлэх эхлэл тавигдав
  • Эмийн чанарын хяналтыг дэлхийн шилдэг стандартад нийцүүллээ. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669434
0 эможи

keyboard_arrow_up