“Эмийн аюулгүй байдлыг хангахад эмнэлгийн мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
2026 оны 6 сарын 11

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмийн аюулгүй байдлыг хангахад эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, хандлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоотой хамтран эмч, эм зүйч, сувилагч нарт зориулсан сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Хамтдаа эмийн аюулгүй байдлыг хангая” уриан дор зохион байгууллаа.
Сургалтаар:
- Эмийн аюулгүй байдал ба фармаковижиланс
- Фармаковижилансийн үйл ажиллагааг зохицуулах журам
- Антибиотикийн гаж нөлөөнөөс сэргийлэх, харшлын сорил тавих арга
- Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар гаж нөлөөнөөс сэргийлэх нь
- Хувийн хэвшилд фармаковижилансийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь сэдвүүдээр мэдээлэл өгч, санал солилцжээ.
Сургалтад төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 151 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан бөгөөд үүнээс 52 нь танхимаар, 99 нь цахимаар оролцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669337
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
