Г.Пүрэвсүрэн: Хувийн эмнэлгүүдээ ямар аймшигтайгаар үзэн ядна вэ? ЭМД сангаас авч байгаа мөнгө нь ТАТААС огт биш…

2026 оны 6 сарын 08

Arslan.mn
Эрүүл мэндийн салбарт хамгийн их чригддаг сэдэв брл яах аргагүй ЭМД сан билээ. Эрүүл мэндийн сайд зарим хувийн эмнэлгүүдийг ЭМД-ын сангаас дахин санхүүжүүлэхгүй талаар ярьсан юм. Тэгвэл эрүүл мэндийн салбарынхан энэ асуудал дээх эхнээсээ дугараад эхэлжээ. Тухайлбал Гурван гал эмнэлгийн захирал Г.Пүрэвсүрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийн хийжээ. 

Тэрээр "Заа олон хоног тэвчлээ.Сүүлдээ хувь чатаар хүртэл орж ирж сошиал буллид өртөж байна.

Тиймээ манай эмнэлэг жилдээ 7-8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМД сангаас авч дансаараа дамжуулан ЭМДЕГ-тай байгуулсан гэрээнд заасан оношийн кодоор манай эмнэлгээр үйлчлүүлсэн ДААТГУУЛАГЧ ИРГЭД-ийн эмчилгээ, үйлчилгээний төлбөрөөс нь хасаж төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байсан. ЭМД сангаас авч байгаа мөнгө бол ДААТГУУЛАГЧ ИРГЭН таны төлсөн татвараас таны авсан эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг үйлчлүүлсэн эмнэлгээр тань дамжуулан олгож байгаа төлбөрийн хөнгөлөлт  юм шүү дээ.

Манай эмнэлгээр үйлчлүүлээд даатгалын хөнгөлөлтөө авч байсан үйлчлүүлэгчид нь мэдэж байгаа. Сайд маань  энэ ЭМД-ын санхүүжилтийг хэнд хаагуур дамжуулаад юуны учир өгөөд байгаагаа ойлгохгүй байна гэж бодохоор ямар гунигтай юм бэ??? Бид хэнээр л удирдуулаад байна даа.

ЭМД сангаас авч байгаа мөнгө нь ТАТААС бол бүүүүр ОГТ БИШ шүү дээ.
ЭМДЕГ даатгалын санхүүжилт гэж юу вэ? Ямар гэрээ байгуулж олгодог вэ?Гэрээ байгуулсан эмнэлэг ямар шалгуур хангасан байдаг вэ? Олгох болон олгосон санхүүжилтийнхээ хяналтыг  яаж хийдэг  талаар тайлбар залруулга хийхгүй юмуу?

Хувийн эмнэлгүүдээ ямар аймшигтайгаар үзэн ядна вэ? Яасан гэж нийгмээрээ массаараа ингэтлээ их үзэн ядна вэ?


Хувийн эмнэлгүүд  бол эрүүл мэндийн салбарын ачааллаас хуваалцаж чанартай,жигд хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэн олон инноваци нутагшуулж  салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг түүчээлэгчид   бөгөөд олон төрлийн олон тэрбум төгрөгийн ТАТВАР төлж нийгмийн хариуцлагаа биелүүлж өнөөдрийн харанхуй нийгмийг гэрэлтүүлж яваа салбарын  манлайлагчид юм.

Энэ хүртэл уншиж ЭМД-ын санхүүжилтийн талаар зөв ойлголттой болсон нүүр номны найз танд талархлаа илэрхийлье." Хэмээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669282
0 эможи

keyboard_arrow_up