Ч.БААСАНЖАВ: Эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдсэнээр ажиллах урам зориг нэмэгдэж, арагш санаа зовох зүйл багассан

2026 оны 6 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчидын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс 9 хувь, есдүгээр сарын 1-нээс 9 хувиар нэмж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг 75 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Гэтэл нэмэгдэл цалинг өмнөх нэмэгдээгүй цалингаас бодсон нь эмч, ажилчдын цалин бодитойгоор нэмэгдээгүй талаар эмч, мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлж байсан юм. 

Тэгвэл Засгийн газраас шийдвэр гаргаж тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бодитойгоор нэмэгдүүлсэн. Энэ талаар Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сэтгэгдлээ илэрхийллээ.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Харвалт, шигдээсийн тасгийн ахлах сувилагч Ч.Баасанжав хэлсэн үгэндээ "Эмч, эмнэлгийн ажилчдын цалин тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бодитоор нэмэгдэж, нэмэгдсэн дүнгээр цалингаа авсан. Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг үе шаттай нэмнэ гэж өмнө нь олон удаа хэлдэг байсан ч үүн шиг ажил хэрэг болж, бодитойгоор нэмэгдсэн нь цөөхөн. Цалин нэмэгдсэнээр эмч, эмнэлгийн ажилчид арагш санаа зовох зүйл багасч, ажиллах урам зориг улам нэмэгдсэн" гэдгийг онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669183
0 эможи

keyboard_arrow_up