УХТЭ: Утаат тамхи, электрон тамхины эрсдэл, хор нөлөөний талаар хүүхэд, өсвөр үеийнхэнд мэдээлэл өглөө

Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг. 2026 онд энэхүү өдрийг “Unmasking the appeal – Countering nicotine and tobacco addiction” буюу “Сонирхол татах өнгөлөн далдлалтыг илчилж, никотин ба тамхины донтолттой тэмцье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн аяны хүрээнд Утаат тамхи, электрон тамхины эрсдэл, хор нөлөөний талаар олон нийтэд мэдээлэл түгээх, хүүхэд, өсвөр үеийнхэн, залуусыг донтолтоос урьдчилан сэргийлэхэд анхаарч байна.
Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан УХТЭ-ийн Уушги Судлалын тасаг, Хүүхдийн тасаг, Нийгмийн эрүүл мэндийн албанаас 2026 оны 06 дугаар сарын 02-ний өдөр иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр эмнэлгийн үйлчлүүлэгчид болон иргэдэд тамхины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар зөвлөгөө өгч, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулав.
Мөн Аддиктологийн төв, Улсын 2-р төв эмнэлэг, NO VAPE хөдөлгөөнтэй хамтран оролцсон 5-р сарын 31 дэлхийн Тамхины эсрэг өдрийг БГД-ын Байгаль эх цогцолборын өмнөх талбайд 2026 оны 05-р сарын 29-нд хамтран тэмдэглэн өнгөрүүллээ. Уг үйл ажиллагаанд иргэдэд тамхины хор хөнөөлийг таниулах, донтолтын болон уушги, хүүхдийн эмчийн зөвлөгөө өгөх, тамхинаас гарах зөвлөмж бүхий материал иргэдэд тараах үйл ажиллагаа боллоо.
