Баян-Өлгий аймгийн эмч нар 1 настай хүүхдийн ходоодонд орсон гадны биетийг дурангаар амжилттай авчээ

2026 оны 5 сарын 30

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн эмнэлгийн эмч нар 1.2 настай хүүхдийн ходоодонд орсон гадны биетийг дурангийн аргаар амжилттай авч, аймагтаа анх удаа бага насны хүүхдэд ийм төрлийн  мэс заслыг амжилттай хийжээ.

Тухайн хүүхэд санамсаргүй байдлаар гадны биет залгисны улмаас яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж, эмч нар шуурхай үзлээг, оношилгоо хийж, дурангийн аргаар ходоодноос нь аюулгүй авч чадсан байна.

Энэхүү ажилбар нь хүүхдэд нээлттэй хагалгаа хийхээс сэргийлж, эрсдэл багатай, хурдан эдгэрэх боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой юм.

Одоогоор хүүхдийн биеийн байдал тогтвортой, эмч нарын хяналтад эмчлэгээ үргэлжлүүлж байна.

Arslan.mn

Мөн эмч нар эцэг эх, асран хамгаалагчдад хандаж, бага насны хүүхдүүд зоос, товч, батарей, жижиг тоглоомын эд анги зэрэг зүйлсийг амандаа хийж, залгих эрсдэл өндөр байдгийг анхаарууллаа.

Тиймээс жижиг эд зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах, тоглож байх үед нь хараа хяналттай байлгах, насанд нь тохироогүй тоглоом өгөхгүй байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669132
0 эможи

keyboard_arrow_up