УГТЭ Зүрх судасны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах “UNITE 4 GOOD HEART” төслийг хэрэгжүүлж байна

2026 оны 5 сарын 26

Arslan.mn

Улсын гуравдугаар төв  эмнэлэг Олон улсын ротари дүүрэг 3661-тэй хамтран Зүрх судасны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн  “UNITE 4 GOOD HEART” төслийг хэрэгжүүлж байна. 

Энэхүү төсөл нь зүрх судасны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой юм. Мөн орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга туршлагыг нэвтрүүлэх замаар Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, зүрх судасны өвчлөлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах зорилготой хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд сургалт, туршлага солилцох хөтөлбөр, мэргэжил арга зүйн дэмжлэгийг үе шаттайгаар хэрэгжүүлж, зүрх судасны тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Мөн хүн амын эрүүл мэндийг дэмжих, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Олон Улсын Ротари дүүрэг 3661 болон “UNITE 4 GOOD HEART” төслийн багийнханд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн ерөнхий захирал, удирдлагын баг болон нийт хамт олны зүгээс талархал илэрхийллээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669079
0 эможи

keyboard_arrow_up