Товлолт вакцинаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулалт ирэх сарын 5-ныг дуустал үргэлжилнэ

2026 оны 5 сарын 26

Arslan.mn

Улсын хэмжээнд дархлаажуулалтын ээлжит 10 хоног эхэлжээ.

Ингэснээр заавал хийх товлолын вакцинаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажил 6 дугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Дархлаажуулалт нь хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Товлолын вакциндаа бүрэн хамрагдсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална.

Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ дархлаажуулалтын товлолыг өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагадаа шалгуулж, хоцорсон вакцинд нь нөхөн хамруулна уу гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669077
0 эможи

keyboard_arrow_up