УНТЭ-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд INTERNATIONAL VOLUNTEERS IN UROLOGY-ын эмч, мэргэжилтнүүд дахин ирлээ

2026 оны 5 сарын 22

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Монгол Улсад урологийн нарийн төвөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 2006 оноос хойш International Volunteers in Urology (IVUmed) байгууллагын олон улсын урологийн мэргэжилтнүүдтэй тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн юм.

Arslan.mn

Олон улсын урологийн мэргэжилтнийн энэ удаагийн айлчлалаар 7 эмч, мэргэжилтэн хүрэлцэн ирсэн бөгөөд 20 гаруй үйлчлүүлэгчид үзлэг хийж, 16 тохиолдолд нарийн төвөгтэй урологийн мэс заслын эмчилгээг хийлээ. Тухайлбал, олон удаагийн хагалгааны дараах хүндрэл, шээс задгайрах, шээдэг сүвний нарийсал зэрэг нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай тохиолдлуудад олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэв.

Энэхүү хамтын ажиллагаа нь иргэд эх орондоо олон улсын түвшний урологийн нарийн мэс заслын тусламж үйлчилгээг авах боломжийг нэмэгдүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669045
0 эможи

keyboard_arrow_up