ЭЭХХЗГ: Дотоодын эм үйлдвэрлэгчид “ЭМ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ (GMP)”-ын батламжаа гардан авлаа

2026 оны 5 сарын 22

Arslan.mn
Монгол Улсын дотоодын үйлдвэрлэгчид болох “Монос Фарм” ХХК, “Нахиа Импекс” ХХК, “Мөнхийн Тун” ХХК-ийн эмийн үйлдвэрүүд GMP батламжийн хугацаагаа амжилттай сунгуулж, шинэ эмийн хэлбэрүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүллээ. Энэ үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг Дотоодын эм үйлдвэрлэл тасралтгүй хөгжиж, чанар стандарт улам сайжирч буйд бахархаж байгаагаа илэрхийлж, батламжаа гардан авсан нийт үйлдвэрлэгчдэдээ баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүслээ. 

Arslan.mn

  • “Монос Фарм” ХХК

1990 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй тус компани 3 дахь удаагаа GMP батламжаа сунгуулж, 5800 мкв талбай бүхий уламжлалт болон ургамлын гаралтай эмийн шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

Arslan.mn

  • “Мөнхийн Тун” ХХК

2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус компани GMP батламжаа 2 дахь удаагаа сунгуулж, гадуур болон дотуур хэрэглэх уусмал, тосон түрхэц зэрэг шинэ эмийн хэлбэрүүдийг нэмлээ.

Arslan.mn

  • “Нахиа Импекс” ХХК

1994 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ удаа GMP батламждаа лаа эмийн хэлбэр шинээр нэмснээрээ онцлог боллоо.

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669041
1 эможи

keyboard_arrow_up