“Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая“ сэдэвт хүүхэд багачуудад зориулсан тоглолт болж байна

Цагдаагийн Сүлд чуулгаас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн уран бүтээлийн тоглолтыг жил болгон үнэ төлбөргүй зохион байгуулж баярын бэлэг барьдаг уламжлалтай болоод байгаа билээ.
Энэ онд Сүлд чуулгаас "Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая" сэдэвт уран бүтээлийн тоглолтыг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтнуудын хүүхэд багачууд, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан үнэ төлбөргүй хүргэж байна.
Тоглолт нь хүүхэд, багачуудад зориулсан дэлхийн шилдэг хүүхэлдэйн болон уран сайхны киноны дуу, хөгжмийгдэлгэцийн уран бүтээлтэй хослуулан үлээвэр найрал хөгжмөөр дамжуулан тоглогдохоос гадна тэдэнд хөгжмийн зэмсгийн талаар танин мэдэхүйн ойлголт өгч, хүүхдийн хөгжил, төлөвшилд уран бүтээлээр дамжуулан эерэг нөлөө үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Тоглолтыг энэ оны 05 дугаар сарын 21, 22, 23-ны өдрийн 10.00, 15.00 цагуудад Сүлд чуулгын концертын их танхимд зохион байгуулах ба өнөөдрийн байдлаар Нийслэлийн ерөнхий боловсролын 13, 33, 39, 65, 67, 72, 79, 84, 97, 116, 146, 149, 152 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор, Өнөр бүл хүүхдийн төвийн 1700 орчим хүүхэд багачуудад үзэж сонирхоод байна.








