АШУҮИС-ийн МОНГОЛ–ЯПОНЫ эмнэлэг “НҮДНИЙ ТОРЛОГ, ШИЛЭНЦРИЙН МЭС ЗАСАЛ“-ын тусламж, үйлчилгээг нэвтрүүллээ

2026 оны 5 сарын 19

Arslan.mn
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль-ийн Монгол-Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нутагшуулах стратеги зорилтын хүрээнд нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.
Ингэснээр торлогийн хуурал, шилэнцрийн цус харвалт, чихрийн шижингийн шалтгаант ретинопати, шар толбоны цоорол зэрэг хараа алдалт, сохролд хүргэж болзошгүй торлог, шилэнцрийн эмгэгүүдийн үед мэргэшсэн, нотолгоонд суурилсан мэс заслын тусламж үйлчилгээг их сургуулийн эмнэлэгт үзүүлэх боломж бүрдэж байна.
Энэхүү шинэ тусламж үйлчилгээ нь нүдний нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна иргэд эх орондоо чанартай, аюулгүй, олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээ авах боломжийг өргөжүүлж буйгаараа онцлог юм.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь цаашид их сургуулийн эмнэлгийн үүрэг, хариуцлагын хүрээнд дэвшилтэт технологи, төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд тасралтгүй ажиллах болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668968
0 эможи

keyboard_arrow_up