ЭЭХХЗГ “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-д өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан холбогдох журам, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” орон даяар зохион байгуулагдаж байна.

Гамшгийн үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь
-Мэргэжлийн ангийн удирдлага-2,
-Ажиллагааны баг-6, Төлөвлөлтийн баг-7,
- Захиргаа, бичиг хэргийн баг-7,
-Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын-3,
-Санхүү, нөөц, ар тал хариуцсан баг-3,
-Аюулгүй байдал, хяналтын баг-9,
-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны баг-4,
-Эмийн бүртгэлийн бүлэг-3,
-Эмийн үйлдвэрлэлийн бүлэг-3,
-Лабораторийн баг-4 нийт 7 баг, 4 бүлэг нийт 49 албан хаагч,
-Эрүүл мэндийн яамны Шуурхай штабын үйл ажиллагаанд салбарын мэргэжлийн багт 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа.
Зохион байгуулсан найман дадлага сургуулилалтад бэлэн байдлыг ханган, цаг тухай бүр нотолгоонд суурилан амжилттай ажиллалаа. Сургуулилтаар эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, ханган нийлүүлэлт, зохицуулалт, шуурхай удирдлага, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр практик ажиллагааг хэрэгжүүлж, гамшгийн үеийн хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлжээ.










