УГТЭ “Mindfulness” буюу санамсарын бясалгалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

2026 оны 5 сарын 08

Arslan.mn

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 2026 оны зорилтот үйл ажиллагааныхаа хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэл болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Оксфордын их сургуулийн арга зүйд суурилсан “Mindfulness” буюу санамсарын бясалгалын 8 долоо хоногийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү хөтөлбөр нь эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд ажлын ачаалал, стрессээ зөв удирдах, сэтгэл хөдлөлөө танин мэдэх, бодол төвлөрлөө хянах, харилцааны ур чадвараа хөгжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой юм. Мөн өөртөө итгэх итгэл, тэвчээр, сахилга бат, тууштай байдлыг төлөвшүүлэх замаар ажлын орчны эерэг хандлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Сургалтын агуулга нь орчин үеийн сэтгэл судлал болон мэдрэл судлалын шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан бөгөөд оролцогчдыг тухайн агшинд төвлөрөх, сэтгэл хөдлөлөө зохицуулах, дотоод анхаарлаа хөгжүүлэх практик арга техникүүдэд суралцуулж байна.

Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсанаар эмч, мэргэжилтнүүд ажлаас халшрах хам шинж, мэргэжлээс шалтгаалсан сэтгэл гутрал зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ бусдыг ойлгох, хамт олонтойгоо зөв харилцах чадвараа сайжруулах боломж бүрдэх юм.

Анхаарал төвлөрөл, сэтгэл зүйн тогтвортой байдал нэмэгдсэнээр оношилгоо, эмчилгээний явц дахь алдаа, эрсдэлийг бууруулах, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд бодит үр дүн үзүүлнэ гэж үзэж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668818
1 эможи

keyboard_arrow_up