Японы эмч нар зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ

2014 оны 8 сарын 06

“Хариу нэхээгүй тус” ТББ нь Японы “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ынхантай хамран зүрхний төрлийн гажигтай хүүхдүүдэд сүүлийн жилүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байгаа бөгөөд Японы эмч нар жил бүр хоёр удаа Монголд ирж, үнэ төлбөргүйгээр үзлэг, оношлогоо хийдэг байна. Харин энэ удаад “Зүрх Хамгаалах Төсөл” ТББ Дорнод аймгийн Чойбалсан хотод үзлэг хийхээр болжээ. Үзлэг энэ сарын 9-11-ний хооронд болох юм. Хэрэв зүрхний төрөлхийн гажиг болон зүрхний өвчтэй хүүхдүүд байвал та бүхэн хүүхдүүдээ дээр дурьдсан өдрүүдэд Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт дагуулж ирж үнэ төлбөргүй үзлэгт хамруулах боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6688
0 эможи
keyboard_arrow_up