ХӨСҮТ ЭМЯ, ДЭМБ-тай хамтран ЭМНЭЛЗҮЙЧ ЭМЧ нарыг багаар нь сургалаа

Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-тай хамтран 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Бактерийн шалтгаантай менингит болон менингококкт халдварын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад 21 аймаг, 9 дүүрэг, лавлагаа төвүүд, Яаралтай түргэн тусламжийн төвийн нийт 250 гаруй хүүхэд болон халдварт, яаралтай тусламжийн эмч, мэргэжилтэнг хамруулжээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал С.Энхболд, ДЭМБ-ийн Монгол улс дах суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар сургалтыг нээж, үг хэлсэн ба менингококкт халдвар нь тархалтын түвшин өндөр биш ч хүнд хэлбэрээр тохиолдож, нас баралт өндөртэй, нутагшмал өвчин учир эрт илрүүлэх, оношлох, цаг алдалгүй эмчлэх нь хүндрэл, эндэгдлээс сэргийлэх ач холбогдолтой юм.
Иймээс тул эрүүл мэндийн тогтолцооны бүх түвшинд эмч, мэргэжилтэн нарыг чадавхжуулах шаардлага байгааг онцолсон. Түүнчлэн энэ сургалтын нэг онцлог нь эмнэлзүйч эмч нарыг багаар нь сургаж байгаа явдал юм.
Дэлхий дахинд менингитийг хянах чиглэлээр амжилттай арга хэмжээ авч байгаа хэдий ч, ялангуяа бага болон дунд орлоготой орнуудад менингитийн халдварт өртсөн хүмүүст үзүүлж буй оношлогоо, эмчилгээ, тусламж үйлчилгээ хангалтгүй байсаар байна. Иймээс ДЭМБ-аас дэлхийн түншүүд болон мэргэжилтнүүдтэй хамтран 2030 он гэхэд менингитийг ялан дийлэх замын зураглал болон нянгийн гаралтай менингитийн оношлогоо, лабораторийн оношлогоо, эмчилгээ, үлдэцийн менежемент, бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар удирдамж, гарын авлагыг боловсруулан гаргасан байна. Эдгээр бодлогын бичиг баримт болон Монгол улс дах нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ДЭМБ-ийн төв оффисийн бактерит менингитээр мэргэшсэн мэргэжилтэн Николò Бинелло, ХӨСҮТ-ийн эмч нар сургалтын материалыг бэлтгэн заасан. Сургалтыг онол практик хослуулан үохион байгуулсан ба оролцогч нараар өгөгдөл өгөн ажиллуулсан.
Манай орны хувьд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүст энэхүү цогц сургалтыг зохион байгуулсан анхны улс болж байна.










