71 эмч, эмнэлгийн мэргэжилтэн УГТЭ-ийн ажилтны ТАНГАРАГ ӨРГӨЖ, ШАСТИНЧУУДЫН ЭГНЭЭНД нэгдлээ

2026 оны 5 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарт шинэ хүч нэмэгдэж, 71 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан “Би Шастинчуудын нэг” хэмээх үнэт зүйл дор нэгдэн, тангараг өргөж, “Шинэ ажилтны чиглүүлэх сургалт”-д хамрагдаж, албан ёсоор ажлын гараагаа эхлүүллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус сургалт нь шинэ ажилтнуудыг байгууллагын соёл, үнэт зүйл, дотоод зохион байгуулалттай танилцуулахаас гадна мэргэжлийн ёс зүй, хариуцлагын нэгдсэн ойлголтыг төлөвшүүлэхэд чиглэдэг.

Arslan.mn

Сургалтыг эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нээж, “сахилга хариуцлагатай, гүйцэтгэл бүтээмжтэй ажиллах нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарын үндэс” болохыг онцлон тэмдэглэж, шинэ ажилтнуудад амжилт хүслээ.

Энэ удаагийн сургалтын онцлог нь оролцоонд суурилсан өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулагдаж, бодит кэйс дээр ажиллуулснаас гадна tsch.edu.mn цахим платформыг ашиглан мэдлэгийн сан бүрдүүлсэн явдал байв. Энэ нь онол, практикийг хослуулсан сургалтын үр дүнг нэмэгдүүлсэн ач холбогдолтой юм.

Мөн оролцогчид эрүүл мэндийн салбарын анхны “Түүхэн танхим”-аар зочилж, доктор П.Н.Шастины намтар, эмнэлгийн үүсэл хөгжил, үнэт уламжлалтай танилцсан нь мэргэжлийн бахархал, хариуцлагын мэдрэмжийг нэмэгдүүлэв.

Сургалтын төгсгөлд шинэ ажилтнууд “Эмнэлгийн ажилтны тангараг” өргөж, “Би Шастинчуудын нэг” хэмээх бахархлыг өвөртлөн, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллах амлалтаа бататгалаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668746
0 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up