“ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ” арга хэмжээнд 250 гаруй лабораторийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна

2026 оны 5 сарын 01

Arslan.mn

Жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногийг дэлхий даяар "Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний 7 хоног" хэмээн зарлан тэмдэглэдэг уламжлалтай. Монгол улсад Labweek2026 арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. 

Энэ жил ЭМЯ,  Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобаль сан, БНСУ-ын Miracle төсөл уг арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  "Өвчний хяналт сэргийлэлт, лабораторийн үүрэг оролцоо" уриан дор зохион байгуулж байна.

Arslan.mn

Арга хэмжээг нээж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал С.Энхболд хэлсэн үгэндээ “Анагаахын шинжлэх ухааны салбар цаг нартай уралдан хөгжин дэвшиж байна. Бид үүнтэй хөл нийлүүлэн алхахын тулд бүхий л салбараа хөгжүүлэх нь зүйтэй. Үүний нэг бол лабораторийн салбар гэдгийг дурдах нь зүйтэй. Аливаа өвчнийг оношлох, үгүйсгэх, менежмент хийх, эмчилгээг тодорхойлоход лабораторийн үйл ажиллагаа хамгийн чухал байдаг. Бид өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж, оношилгооны шинэ арга, технологийг нэвтрүүлэн маш олон өвчнийг оношлох, өдөр тутмын эмнэл зүйн үйл ажиллагаанд оролцохоос гадна улсын хэмжээнд лабораторийн мэргэжилтнүүд бэлтгэж, сургадаг.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрийн албаны дарга О.Батбаяр:

"Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний 7 хоног" олон улсын хурал эдгээр өдрүүдэд ХӨСҮТ-д болж байна. Хуралд БНСУ-аас эмч, мэргэжилтнүүд ирснээс гадна улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн лабораторийн 250 гаруй эмч мэргэжилтэн оролцож бичил биетний тэсвэржилтийн оношилгоо, хүний нөөцийн бодлого, төрийн болон хэвшлийн лабораториудад тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж байна.

Бид энэ удаагийн хуралд ДОХ, сүрьеэ, гепатит вирусийн шинжилгээ, нян судлалын шинжилгээг онцлон ярилцлаа.  

Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэл зүйн эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, УНТЭ-ийн ЭЭСНЛ-ийн эрхлэгч Ж.Саранцэцэг:

Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 400 гаруй лаборатори ажиллаж байна. Эрүүл мэндийн чиглэлээр эмнэлгийн лабораторийн чанар, чадавхид тавигдах олон улсын ISO15-189 стандарт 2024 онд батлагдаж өнөөдөр мөрдөгдөж байна.

Иргэд эмнэлэг болгон өөрийн лабораторийн шинжилгээг хүчинтэйд тооцож, дахин дахин шинжилгээ өгүүлдэг гэсэн гомдлыг ирүүлдэг.  Бид үүнийг цэгцлэх шаардлагатай байгаа. Тэгэхдээ хэд хэдэн анхаарах зүйл байна. Тухайлбал үзлэг хийж буй эмч шаардлагатай гэж үзвэл дахин шинжилгээ шаардах нь зөв. Үүнээс гадна чанарын шаардлага хангасан лабораторид шинжилгээ өгсөн байх зайлшгүй шардлагатай байна.

Монгол Улс лабораторийн тогтолцоог хөгжүүлэх, өндөр технологийг нэвтрүүлэхдээ төрөлжсөн нарийн шинжилгээг тухайн томилсон эмнэлэгт хийх, өөрөөр хэлбэл халдварт өвчний тандалттай холбоотой шинжилгээг ХӨСҮТ-д, эд нийцлийн шинжилгээг УНТЭ-ийн Эд нийцлийн лаборатори, удам зүй, ургийн оношилгоог ЭХЭМҮТ-д хийж байна. Үүнийгээ дагаад эмч, мэргэжилтнүүдээ урт хугацаанд сургах, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга Б.Бумдэлгэр:

Дэлхий нийтээр лабораторийн мэргэжилтний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, шинээр нэвтэрч буй технологитой танилцах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулдаг. ХӨСҮТ Монгол Улсад дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй хурлыг зохион байгуулж байна.

Хурлын үеэр Сүрьеэгийн XV үндэсний зөвлөгөөн, Бичил биетний тэсвэржилтийн тандалтын системийг бэхжүүлэх форум, лабораторийн хөгжлийн чиг хандлага семинар, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна.

ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албанд долоон лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх лабораториуд улсын хэмжээнд халдварт өвчний оношилгоог хийх, бусад эмнэлгийн лабораторийн шинжилгээг баталгаажуулах, лабораторийн чиглэлээр заавар, журам, стандартыг батлуулах, лаборант нарыг сургах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668687
0 эможи

keyboard_arrow_up