“СУВИЛАГЧИЙН ХҮЧ-ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ, АЮУЛГҮЙ ОРЧИН-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдэвт үндэсний XII сургалт, семинар боллоо

2026 оны 4 сарын 30
Arslan.mn
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Сувилагчийн хүч-Чанартай тусламж, аюулгүй орчин-Тогтвортой хөгжил” сэдэвт Үндэсний XII сургалт, семинарыг 2026 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалт, семинар нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжих, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилгын хүрээнд 12 дахь жилдээ зохион байгуулагдаж, нийслэл болон орон нутгийн 45 байгууллагын 360 гаруй сувилагч, тусгай мэргэжилтний төлөөлөл оролцлоо.
Arslan.mn
Сургалт, семинарын эхний өдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сувилагчийн хүч” сэдвийн хүрээнд зочин лекцүүд, “Сувилагч мэргэжилтний оролцоо” симпозиум, “Нотолгоонд суурилсан сувилахуй” судалгааны илтгэлийн хуралдаанууд зохион байгуулагдав. Энэ үеэр Япон улсын сувилахуйн эксперт, эрдэмтэн, судлаачид, анагаах ухааны их, дээд сургуулийн эрдэмтэн профессорууд, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн төвүүд болон эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцож, сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага, манлайлал, чанарын асуудал, орчин үеийн чиг хандлага, сайн туршлагаа хуваалцан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус арга хэмжээний хүрээнд 8 зочин илтгэл, 10 судалгааны илтгэл хэлэлцэгдэж, 75 судалгааны бүтээл ирүүлэн оролцсон нь сувилахуйн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр боллоо.
Хоёр дахь өдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 14 өртөөт дадлага сургалт зохион байгуулагдаж, оролцогчид шинэ мэдлэг, ур чадвараа бататган туршлага солилцлоо.
Энэхүү үндэсний сургалт, семинар нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн манлайлал, оролцоо, мэргэжлийн хөгжил, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг дэмжсэн, сайн туршлага түгээсэн, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Сургалт, семинарыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан зохион байгуулагчид, илтгэгчид, оролцогч байгууллагууд болон сувилахуйн салбарын нийт хамт олонд Эмнэлгийн захиргааны нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсад Мэдрэлийн мэс заслын алба үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулахад идэвх санаачилга гарган дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олонд Эмнэлгийн захиргааны хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668663
0 эможи

keyboard_arrow_up