УНТЭ-ийн эмч Н.ЭНХТАЙВАН дэлхийн 16 орны 23 шилдэг залуу судлаачаас шалгарч, “Шилдэг залуу судлаач” шагнал хүртлээ

Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод болж буй яс, үе мөч, булчингийн өвчлөлийн судалгааны дэлхийн томоохон чуулганы нэг болох "WCO-IOF-ESCEO-2026"-ын үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлгий эмч Н.ЭНХТАЙВАН “Шилдэг залуу судлаачийн шагнал” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ.
Энэхүү шагналыг дэлхийн 16 орны 23 шилдэг залуу судлаачид 2026 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Nicholas Harvey (IOF-ийн Ерөнхийлөгч), Jean-Yves Reginster (ESCEO-ийн Ерөнхийлөгч) нар гардуулсан юм.

Яс, үе мөч, булчингийн өвчлөлийн судалгаа нь хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарт онцгой ач холбогдолтой бөгөөд энэ салбарт залуу судлаачдыг дэмжих нь ирээдүйн оношилгоо, эмчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Танд халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь улам их амжилт хүсье!

