“Эрсдэл дээр суурилсан арга барил, Байгууллагын хөгжлийн төлөвлөгөөний тойм” сургалт болж байна

2026 оны 4 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ДЭМБ хамтран “Эрсдэл дээр суурилсан арга барил, Байгууллагын хөгжлийн төлөвлөгөөний тойм” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ЭЭХХЗГ-ын дарга П.Алтанцэцэг болон ЭЭХХЗГ-ын албан хаагчид оролцлоо.

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж ЭЭХХЗГ-ын захирал дарга П.Алтанцэцэг эмнэлгийн бүтээгдэхүүний зохицуулалтад эрсдэл дээр суурилсан арга барилыг хэрэгжүүлэх зорилгоор сургалтад хамрагдаж буй алба хаагчдад амжилт хүсч, идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Arslan.mn

Энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте “Монгол Улсын засгийн газар эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдал, хүртээмж, хяналт зохицуулалт дээр онцгой анхаарал хандуулж ирсэн. Тиймээс ДЭМБ бүх чиглэлд хамтран ажиллахдаа таатай байдаг. 

2024 онд эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бидний зүгээс дэмжлэг үзүүлж, Эмийн чанарын хяналтын лабораторийг шинэ түвшинд гаргахад хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн лаборатори ашиглалтад ороход бэлэн болоод байна. Улс орон бүхэнд эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хянадаг, зөвшөөрөл олгодог үндэсний зохицуулах байгууллагатай байдаг. Монгол Улсын хувьд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар нь эм эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг хариуцаж ажилладаг. Тус газрын гол асуудал нь импортоор орж ирж буй эм, эмийн хэрэгсэл, технологийн хүрээмж, чанар, аюулгүй байдал ямар түвшинд байгааг тогтоож, хууль эрх зүйн орчинд нийцүүлэх, хяналт тавих асуудал байдаг.” гэдгийг онцолсон юм.

Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд идэвхтэй хамрагдсан оролцогчид ДЭМБ-аас гэрчилгээ олгох аж. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668534
1 эможи

keyboard_arrow_up