ЗГХА Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ байна

2026 оны 4 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны гуравдугаар сард Бүгд найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газар хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын Ерөнхийлөгч Grzegorz Cessak болон бусад албаныхан 2026 оны Хоёрдугаар сардугаар сарын 05-ны өдөр  Монгол Улсад хүрэлцэн ирж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж 2 агентлаг хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурсан.

Arslan.mn

Түүнчлэн, 2026 оны 04 сарын15-ны өдөр Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Монгол Улсаас БНПУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Оюундарь нар  БНПУ-ын нийслэл Варшав хотноо Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын Ерөнхийлөгч Grzegorz Cessak-тай уулзаж  Засгийн газрын агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын Ерөнхийлөгч Grzegorz Cessak нар 2 орны агентлагийн хамтран ажиллах 5 жилийн ажлын төлөвлөгөөний замын зураглалыг баталгаажууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  1. Монгол Улсын Эмийн зохицуулалтын байгууллага Европын Фармокопейн ургамлын бүтээгдэхүүний хорооны ажиглагч гишүүнээр элсэх;
  2. Эмийн чанарын лабораторийн мэргэжилтнүүдийг сургах БНПУлсад, тус улсын эмийн чанарын лабораторийн тэргүүлэх профессорууд Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторит зочин профессороор ажиллах;
  3. БНПУлсад Эм үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ын олон улсын шинжээч бэлтгэх; 
  4. Эм зүйн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны Есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдлыг сайжруулах, эмийн эмнэлзүйн дараах тандалт судалгааны ажлыг хамтран хийхээр харилцан тохиролцлоо.

Тус айлчлалын эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг дагалдан явсан бизнесийн төлөөллүүд Варшав хотод болсон бизнес уулзалт, монгол эмч нартай хийсэн уулзалтад оролцож, Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газрын профессоруудын лекц сонсож, Польшийн үндэсний эмийн хүрээлэнгийн лавлагаа лаборатори, төрийн өмчит “Polfa” S.A.  эмийн үйлдвэртэй танилцав.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668497
0 эможи

keyboard_arrow_up