“Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, тэмцэх мэдээлэл, харилцааны үндэсний стратеги”-ийг танилцуулах хурал боллоо

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, тэмцэх мэдээлэл, харилцааны үндэсний стратеги”-ийг танилцуулах хурлыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд хүн, мал эмнэлгийн төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагын нийт 60 гаруй төлөөлөл оролцов.
Хурлын үеэр бичил биетний тэсвэржилтийн хүн, мал, амьтан болон хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэж буйг онцлон тэмдэглэж, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн хүний болон мал эмнэлгийн салбарт бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэх талаар хэлэлцлээ.
Уг стратеги нь бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаа дахь оролцогч талуудын хооронд мэдээллийг үр дүнтэй солилцоход ашиглагдах юм.


