“Сэргийлж болох өвчнөөр НЭГ Ч ЭЭЖ ЭНДЭХ ЁСГҮЙ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

НЭМГ-аас "СЭРГИЙЛЖ БОЛОХ ӨВЧНӨӨР НЭГ Ч ЭЭЖ ЭНДЭХ ЁСГҮЙ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа, НЭМГ-ын дарга, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд болон нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллагын дарга нар оролцлоо.
Энэ үеэр ХӨСҮТ-өөс мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхээс гадна, Нийслэлийн Боловсролын газар 90/70/90 хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж буй төлөвлөлт, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Умайн хүзүүний хорт хавдрын хожуу оношлогдож нас барах эрсдэлийг 90/70/90 хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэлд 2028 он гэхэд 90%-иас дээш бууруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.

