Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвар аваад сураггүй болсон 12 иргэнийг цагдаагийн байгууллагатай хамтран олж, эмчилгээнд хамруулсан

2026 оны 3 сарын 24

Arslan.mn

“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хэвлэлийн бага хурлыг Эрүүл Мэндийн Яаманд өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ДОХ-ын халдвар авсан 12 иргэний талаар товч мэдээлэл өглөө.

Тэрээр “Цагдаагийн Ерөнхий Газартай хамтраад 12 иргэнийг олж, эмчилгээнд хамруулж чадлаа. Мөн ойрын хавьтлуудад тандалт судалгааг хийсэн. Цагдаагийн байгууллага, Тагнуулын Ерөнхий Газраас мэдээллийг шуурхай өгч, ажлын хэсэг гараад 12 хүнийг эмчилгээнд хамруулаад байна. 

Мөн хавьтлын судалгаа тандалт, асуулга болон илрүүлэх шинжилгээг хийдэг. Хувь хүмүүсийн нууцтай холбоотой асуудал байгаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668099
0 эможи

keyboard_arrow_up