ХӨСҮТ-ийн зүгээс мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн “Альфамедикал“ ХХК, “Сод топаз“ ХХК-ийн удирдлагуудад талархал илэрхийллээ
2026 оны 3 сарын 20

Олон улсын эмч нарын өдрийг угтан "Альфамедикал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батзаяа, "Сод топаз" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Ганболд нарын зүгээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн хамт олонд мэс заслын үеийн дүрсжүүлэлтийг шууд дамжуулах сет болон мөнгөн дэмжлэг үзүүлж, гардуулан өгчээ.
Энэхүү дэмжлэг нь мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орчин үеийн техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм.
ХӨСҮТ-ийн зүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, удирдлагуудад талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668059
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс






