УХТЭ “ХОДООДНЫ ХАВДРААС СЭРГИЙЛЬЕ” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2026 оны 2 сарын 03

Хавдрын эсрэг Дэлхийн өдөр нь жил бүрийн 02 сарын 04-ний өдөр тохиодог бөгөөд энэхүү өдрийн зорилго нь хавдрыг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, иргэдийг зөв мэдээллээр хангах явдал юм.
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь “ХОДООДНЫ ХАВДРААС СЭРГИЙЛЬЕ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 02 сарын 04-нд зохион байгуулах гэж байна. Иргэд та бүхэн хавдрын нарийн мэргэшлийн эмчийн нарын зөвлөгөө, оношилгоо болон урьдчилан сэргийлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хэзээ: 2026 оны 02 сарын 04 Өдөр,
Цаг: 09:30 – 12:00 цаг хүртэл
Хаана: УХТЭ-ийн Оношилгоо эмчилгээний төвийн I давхарт
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667442
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
