Эмч Э. Болорчимэг: Цалин хөлс нэмэгдээд ЭМЯ-ны сайт дээр талархсан бичлэгүүд, богино хэмжээний кино хийхээр л болж. Сошиалаар худлаа сэвэхээ больчих!

2026 оны 2 сарын 02

Arslan.mn

Залуу эмч Э.Болорчимэг өөрийн цахим хуудаснаа " ЭМС-ын цалин хөлс нэмэгдээд Эрүүл мэндийн яамны сайт дээр баярласан, талархсан бичлэгүүд, богино хэмжээний кино хийхээр л болж.

Даанч сэтгэгдэл бичих хэсгийг нь хаачихаж, ийм бахархмаар ажил хийчихээд юунаас айсан юм бэ дээ.

Таны болж бүтээд байгааг хэлэх, бидний амьдрал дээрхи хоёр зөрөөд байна. Сошиалаар худлаа сэвэхээ больчих л доо. Манай салбарынхан ч болж бүтэхгүй байгаагаа хэлчих л дэээ. Эмч эмнэлэгийн ажилчдын цалин ийм бага байдагт бидний эрхэм багш, гавьяат мундаг, зөвлөх эмч нарын маань хэтэрхий хүлцэнгүй, сул, дорой цалин хөлсөө нэмэгдүүлж чадахгүй, дуугүй явсаны гор л гэж хардаг. Бид ч тэр дүү нартаа ийм цалин хөлс, нийгэмд эзлэх ийм байр суурийг үлдээмээргүй л байгаа юм.

Миний хувьд хувийн эмнэлэгт ажиллаж байсан болхоор одоогоор үндсэн цалин 30% нэмэгдсэн нь өмнөх авч байсан цалингаас ялгаа 100к нэмэгдэлтэй.

Одоогоор ажил маань хувийн эмнэлэгийн статусаас улсын эмнэлэг болж байгаа болхоор цалингаа арай л авч амжаагүй, мөн нэмэгдэлүүд авч эхэлнэ, тодорхой хэмжээгээр цалин хөлс нэмэгдэнэ, гэхдээ хэр их нэмэгдэхийг хэлж сайн мэдэхгүй л байна.

Цалингаа авч амжаагүй бгаа ч үнэндээ сэтгэлд нийцэхгүй бнаа. Захын дэлгүүрийн худалдагч (худалдааны зөвлөх) 2.500.000 л байна.

Гэхдээ манай улсын дундаж цалин ҮСХ-2025 мэдээллээр 2.500.000 гэтэл нэмэгдээд нэмэгдээд улсынхаа дундаж цалиндаа ч эмч, эмнэлгийн ажилчдын цалин хүрэхгүй байна.

Хүний амь нас, эрүүл мэнд гэдэг монголд үнэгүй байдаг бололтой.

Арга ч гүй биз дээ. Өөрсдөө эрүүл байсан ч гадаад яваад эмнэлэгийн тусламж үйлчилгээ авчихдаг хүмүүс.

Юу гээч. ЭМС-ын цалинг сайндаа нэмсэн билүү?

Анхааралдаа авч, анзаарч үзсэн билүү?

Ү.Э, эмч эмнэлгийн ажилчид маань сар гаран өвлийн хар хүйтэнд, ажил тараад талбайруу жагсан, суулт, жагсаал өрнүүлэн барин улсын дундаж цалинд хүргээд өгөөчээ гээд аргаа баран, гуйж, цалин нэмэгдэхээр болж, 3 сарын дараагаас үндсэн цалинг 30% нэмэгдүүлэхээр болсон.

Өөрсдийнхөө төлөө тэмцсэн, үгээ хэлсэн тэмцэл өрнүүлсэн, талбайд суусан, дуу хоолойгоо нэгтгэсэн тэдний минь ач шүү дээ. Гэтэл ЭМСайд өөрөө анхаарч, анзаарч нэмчихсэн юм шиг попрох, яс юман дээрээ цалин нэмэх боломжгүй ээ гээд гэдийгээд байгаагүй билүү. Д.Ганмаа доктортой муудалцаадл.

Юу юу боллоо доо.

Хөөрхийдөө дэндүү хүлцэнгүй хүмүүс ч юмаа. Улсын дундаж цалиндаа ч хүрэхгүй байхад 30% нэмэгдлээ гээд чаавассссс баярлаж л байдаг. Гэхдээ бид үүнээс ихийг хүртэх ёстой, хүртэх эрхтэй хүмүүс. Өөрсдөө идэж, ууж зугаалж цэнгэх болхоор төсөв мөнгө, тендэр зарлаад л байдаг. Хэдэн бор эмнэлэгийн ажилчдын цалинг нэмэх гэхээр мөнгө, төсөв байхгүй болчихдог. 

Энэ нэмэгдсэн 30%-раа бусад нэмэгдлүүдээ бодвол бидний амьдралд арай л дэм болхоор байна. Бүгд нэмэгдэл авдаггүй ш дээ.

Яамаар ч юм бэ дээ, яаж ч ойлгуулахаар юм бэ дээ. Баярлаад байгаа юм алгооо. Улны амьдруулж чадаж байгаад тэрэнд нь дасан зохицоод баярлаад амьдарч байгаагаа нуух юун. 

Сайн эцэг эх, ханьтай тулдаа л хөөрхий минь өдийг хүртэл ажиллаж, амьдарч, эмчлүүлэгчийн баярлалаа гэдэг үгээр хооллож, ажилтай байх сайхан даа гээд л инээгээд явж байна даа." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667409
1 эможи

keyboard_arrow_up