Эмч, ажилчдын цалин ингэж НЭМЭГДЛЭЭ

2026 оны 1 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. 

Эрүүл мэндийн салбарынхны цалин үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй аж.

Нэгдүгээрт, үндсэн цалин. Үндсэн цалинг нэгдүгээр сараас эхлэн 30 хувиар нэмсэн бөгөөд сарын сүүлээр олгох юм.

Цаашид 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад тус бүр 9 хувиар нэмэгдэж, 2026 онд нийтдээ 75 хувийн өсөлттэй болох аж. 

Ингэснээр, 1.4 сая төгрөгийн цалинтай, ТҮЭМ-ийн IV ангилалд хамаарах эмч, сувилагчийн цалин 2026 онд нийт дүнгээр 1 сая төгрөгөөр нэмэгдэж 2.474 сая төгрөг болох аж. 

Эмч нар үндсэн цалин дээр ажилласан жил, зэрэг, нөхцөл, орон нутагт байдаг эсэхээс хамаарч нэмэгдэл цалин авдаг. Тус цалинг 2024 оны Засгийн газрын 238 дугаар тогтоолын дагуу 2025 оны цалингаас тооцож олгож байна.

Эдгээрээс гадна, нэмэгдэл хөлс буюу илүү цаг бодогдоно. Нэмэгдэл хөлсийг нэмэгдсэн үндсэн цалингаас тооцох аж. Дөрөвдүгээрт үр дүнгийн урамшуулал олгоно. Үүнийг мөн нэмэгдсэн үндсэн цалингаас тооцож олгох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667339
0 эможи

keyboard_arrow_up