Хоёрдугаар эмнэлэг Мэдрэлийн төвийн амбулаторийн хэсгийг бүрэн шинэчлэн, өвчтөн болон ажилтнуудад ээлтэй байдлаар АШИГЛАЛТАД орууллаа

Эрүүл мэндийн салбарын хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор Улсын Хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/ Мэдрэлийн төвийн амбулаторийн хэсгийг бүрэн шинэчлэн, өвчтөн болон ажилтнуудад ээлтэй байдлаар АШИГЛАЛТАД орууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн шинэ дэд сайд Г.Номин шинээр ашиглалтад оруулж буй Мэдрэлийн төвийн амбулаторийн хэсгийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр засвар шинэчлэлийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
УХТЭ-ийн Мэдрэлийн төвийн дарга П.Дуламрагчаа " Манай эмнэлэг Мэдрэлийн төвийн амбулаторийн хэсгийг бүрэн шинэчлэн орчин үеийн загварт оруулан өвчтөн болон ажилтнуудад ээлтэй байдлаар "Нэг цэгийн үйлчилгээ"-нд төвлөрүүлэн ашиглалтад оруулж байна.
Мөн төв нь лавлагаа шатлалын тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Шаардлагатай шинжилгээнүүдийг хийж байна. Мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Зүүн бүсийн 5 аймаг, алслагдсан 4 дүүргийн хүн амд тасралтгүй 24 цагаад үзүүлэн ажиллаж байна." гэдгийг онцлов.















































