УНТЭ, ЭХЭМҮТ хамтран Монгол Улсад анх удаа “ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭ“-г амжилттай хийлээ

2026 оны 1 сарын 19

Arslan.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран Монгол Улсад анх удаа цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, БНТУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Башак Гэнч Юксэл, УНТЭ-ийн ерөнхий захирал Л.Бямбасүрэн, УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, Ардын эмч Н.Оюундэлгэр, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаатар болон холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг БНТУ-ын Медикл Парк эмнэлэг болон ТИКА олон улсын байгууллагатай хамтран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 15 настай хүүхдэд хийсэн бөгөөд өндөр өртөгт тоног төхөөрөмжөөр БНТУ-ын ТИКА олон улсын байгууллага хангаж ажилласан талаар УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн энэ үеэр дурдаж, талархал илэрхийллээ.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

Монгол Улс БНТУ-тай ах дүүгийн харилцаатай бөгөөд энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар тохирсон. Үүний нэг хэсэг болж өнөөдөр  БНТУ, Медикл Парк эмнэлэг болон ТИКА олон улсын байгууллагатай хамтран 15 настай охинд өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна. Мөн цаашид энэ тал дээр хамтран ажиллахаар болж гэрээг үзэглэсэн. Үүнээс гадна эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр БНТУ-ын талд санал тавьж, Турк улсад манай 5 эмч, сувилагчийг энэ чиглэлээр сургалтад хамруулахаар болсон. Энэ эмчилгээг эх орондоо нутагшуулж буй баг хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье. Эмчилгээнээс гадна орчин маш чухал учраас ЭХЭМҮТ-д энэ орчинг бүрдүүлэхийн тулд ажиллана. 

Arslan.mn

УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, Ардын эмч Н.Оюундэлгэр:

Цусны салбарт 40 гаруй жил ажиллахдаа бид салбартаа шинэ, шинэ технологийг нутагшуулах тал дээр анхаарлаа хандуулан, хичээн ажилладаг байлаа. Үүний нэг бол хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлэх явдал байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын анагаах ухааны хуудсанд нэгэн шинэ хуудас нээгдэж хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо амжилттай хийлээ. Бид 2014 онд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш хүүхдэд энэ эмчилгээг хийхийг мөрөөдөж ажилласан бол өнөөдөр ийнхүү ажил хэрэг болоод байна.  

Жилийн өмнөөс УНТЭ, БНТУ-ын Медикл Парк эмнэлэг болон ТИКА олон улсын байгууллага, ЭХЭМҮТ-ийн хамт олон уг төслийг эхлүүлж, өнгөрсөн оны 12 дугаар сард 15 настай охинд эмчилгээг хийж, өнөөдрийн байдлаар биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан. Цаашид БНТУ-ын багтай хамтран гурван тохиолдолд эмчилгээг хийхээс гадна ЭХЭМҮТ-ийн хамт олонд заан зөвлөж ажиллана. 

Arslan.mn

УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэ суулгах баг нь цусны хавдартай насанд хүрсэн 36 тохиолдолд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн бөгөөд ийнхүү хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшууллаа. 

 Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
667222
1 эможи

Dr. Adity
2026-01-19 18:34
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up