Хоёрдугаар эмнэлэг, УДЭТ хамтран “Нийгэмд чиглэсэн соёл–эрүүл мэндийн хамтарсан төсөл, арга хэмжээ“-г хэрэгжүүлнэ

2026 оны 1 сарын 13

Arslan.mn

Улсын драмын эрдмийн театр болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн түүхт 95 жилийн ойг тохиолдуулан, соёл урлаг ба эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Наранбаатар, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Э.Анхбаяр нар санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд:

  • Театрын уран бүтээлчид, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих,
  • Эмнэлгийн эмч, ажилтнуудад зориулсан соёл, урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • Нийгэмд чиглэсэн соёл–эрүүл мэндийн хамтарсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх,
  • Нийгмийн хариуцлага, олон нийтийн боловсролыг дэмжих хамтын санаачилгуудыг өрнүүлэхээр харилцан тохиролцов.

Arslan.mn

95 жилийн түүхэн замналыг бүтээж ирсэн хоёр байгууллагын энэхүү хамтын ажиллагаа нь хүний оюун санаа, эрүүл мэндийг зэрэг хөгжүүлэхэд чиглэсэн, салбар хоорондын үлгэр жишээ түншлэл болж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх чухал алхам боллоо.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667104
0 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up