“Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн багийнхан Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллажээ

2014 оны 8 сарын 06

“Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн багийнхан 2014 оны 7-р сарын 27-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж, 100 хүнд үзлэг хийсэн байна. 

 

Тодруулбал, болор, болор цайх эмгэг, торлог шилэнцэрийн эмгэг, нүдний даралт, нүдний даралт болор цайх бусад эмгэгтэй хавсарсан гэх мэт оноштой тус бүр 25 өвчтөнд үзлэг хийжээ. 

“Орбис” эмнэлгийн багийнхантай хамт Улсын гуравдугаар төв эмнэлгийн нүдний мэс заслын тасгийн болон сургалтад хамрагпаж буй орон нутгийн эмч, сувилагч нар хамтран ажилласан байна. 

Мөн өнгөрөгч сарын 27-31-ний өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Орбис эмнэлэгт нийт 46 хагалгаа хийгджээ.  

alt

 alt

Олон улсын нүдний эмч нарын баг манай улсын нүдний эмч, сувилагч, багаж, тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт ажлын байран дээрх сургалт явуулсан нийт 99 нүдний эмч, 68 сувилагч, 16 инженерийг сургалтад хамруулсан байна.  

alt

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6670
0 эможи
keyboard_arrow_up