Л.Бямбасүрэн: УНТЭ-ийн 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулсны дараа АТГ-т хүсэлт гаргаж, шалгалт хийлгэсэн

2025 оны 12 сарын 26

Arslan.mn

Сүүлийн үед цахим орчинд УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэнг АТГ-аас шалгаж байна гэх мэдээлэл тавигдах болсон. Энэ талаар УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэнгээс тодруулахад "УНТЭ-ийн түүхт 100 жилийн ой энэ оны 10 дугаар сард болсон. Бид 100 жилийн ойгоо тэмдэглэхээсээ өмнө Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргаж, чиглэл авсан. Ингээд авсан чиглэлийн дагуу 100 жилийн ойн арга хэмжээгээ зохион байгуулсан. 

Ойн арга хэмжээ болсны дараа эмнэлгийн зүгээс АТГ-т шалгуулах хүсэлтээ өгч, үүнийхээ хүрээнд миний бие АТГ-т нэг удаа мэдүүлэг өгсөн.

УНТЭ-т өнөөдөр ажиллаж буй бүрэлдэхүүн, өмнө нь ажиллаж байсан ахмад ажилчид, хамтран ажилладаг байгууллагаас хандив өгөх санал гаргасныг хүлээн авч, хандив авсан. Тэрнээс УНТЭ-ийн захиргаанаас дарамт, шахалт үзүүлж мөнгө цуглуулсан зүйл байхгүй. Ойг зохион байгуулахдаа 10 ажлын хэсгийг гаргаж, хандиваар цугларсан хөрөнгийг зарцуулах тал дээр дээрх ажлын хэсгүүд хяналт тавин ажилласан. 

Тэрнээс би өөрийнхөө дансанд мөнгө цуглуулаад, өөрийнхөө буруугаас болоод АТГ-т шалгагдсан зүйл байхгүй." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666923
1 эможи

keyboard_arrow_up