С.Энхболд: ДЭМБ-аас зохион байгуулдаг Кристалл дасгал сургуулилтаар “Томуу, вирусийн шинэ халдвар“-ын үед авах хариу арга хэмжээг ярилцаж байна

2025 оны 12 сарын 03

Arslan.mn

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны хүрээнд жил бүр "Кристалл дасгал сургуулилт"-ыг гишүүн улс орнуудыг хамруулан цахимаар зохион байгуулдаг. 

Энэ жилийн дасгал, сургуулилтыг "Амьсгалын замын халдвар-вирусийн шинэ халдвар"-ын чиглэлээр зохион байгуулж байна. 

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд хэлсэн үгэндээ "ДЭМБ-ын НДББ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ширээний дасгал сургуулилт эхэллээ. Энэ жилийн хувьд "Томуугийн дэгдэлт, хариу арга хэмжээг хэрхэн авах" талаар улс орнууд хэлэлцэж байна. Ширээний дасгал, сургуулилтад ХӨСҮТ, ОБЕГ, ГЕГ, ЗӨСҮТ, Мал эмнэлгийн Ерөнхий газар, НЭМҮТ зэрэг байгууллагуудаас төлөөлөл оролцож, томуугийн үед байгууллагууд ямар арга хэмжээ авч ажиллах талаараа хэлэлцэж байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд томуугийн нөхцөл байдал дэгдэлтийн хэмжээнд байна. Иймээс ЭМЯ, НЭМГ хамтран орны зохицуулалтыг хийж, ор хүрэлцээтэй боллоо. Сүүлийн өдрүүдэд амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн тоо буураад байна.

ХӨСҮТ-д томуугийн 220 ор дэлгэж, 193 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

Кристалл дасгал сургуулилтад Номхон Далайн Баруун бүсээс Австрали, БНСУ, Лаос, Япон, Бруней, Камбожи, Вьетнам, Хонконг, Макао зэрэг 15 орон нэгэн зэрэг оролцлоо.

 Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666564
0 эможи

keyboard_arrow_up