УНТЭ: Өндөр насныхаа тэтгэвэртээ гарч буй эмч, ажилчиддаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2025 оны 11 сарын 28

Arslan.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр насны тэтгэвэртээ гарч буй эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, Хүний нөөцийн албаны дарга Ч.Бямбасүрэн, УНТЭ-ийн ҮЭ-ийн хорооны гишүүн Д.Нарантөгөлдөр болон бусад ажилчид оролцлоо. 

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн "УНТЭ-ийн түүхт 100 жилийн ойг хамт бүтээлцэж, өндөр насныхаа тэтгэвэртээ гарч буй эмч, ажилчиддаа эрүүл энхийг хүсье. Та бүхний хичээл зүтгэлийн үр шимээр бид иргэдийнхээ эрүүлийг хамгаалах үйлсийг 100 жил тасралтгүй хүргэж ажиллалаа." гэдгийг энэ үеэр онцолж байсан юм. 

Arslan.mn

УНТЭ-ийн Ахмад ажилтан Н.Отгонжаргал:

Миний хувьд улсын байгууллагад 30 гаруй жил ажилласны 15 жилийг УНТЭ-тээ ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарч байгаадаа баяртай байна. 

Хүний төлөө гэсэн агуу сэтгэлтэй хамт олны нэг хэсэг байсандаа маш их баяртай байна. Залуу үеийнхэндээ эмнэлгийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хичээж ажиллаарай гэж захимаар байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666509
1 эможи

Зочин
2025-11-28 18:22
Тэр байтугай олон жил ажилласан ахмадуудад хүндэтгэл үзүүлж чадахгүй байж юу хэлхэв ичмээр бна...
keyboard_arrow_up