Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ богино хугацаанд оношлох ЖЕНЕЭКСПЕРТ шинжилгээг нэвтрүүллээ

2025 оны 11 сарын 11

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын А/319 дугаар тушаалаар 2025 оны 08 дугаар сард батлагдсан “СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд тусгагдсан чухал ажлын нэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатанд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлж, өргөжүүлэх арга хэмжээ юм.
Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Глобал сангийн Сүрьеэ/ДОХ-ын төслийн дэмжлэгтэйгээр 16 сумын эрүүл мэндийн төв, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын 8 дүүргийн нэгдсэн эмнэлэг, салбар амбулаториудад сүрьеэ өвчнийг оношлох, богино хугацаанд тодорхойлох боломжтой молекул биологид суурилсан ЖенЭксперт (GeneXpert) төхөөрөмж, сүрьеэг оношлох хиймэл оюун ухааны программтай зөөврийн дижитал рентген аппарат зэрэг 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.


Мөн тус оношилгооны төхөөрөмж дээр ажиллах эрүүл мэндийн байгууллагын лабораторийн мэргэжилтнүүдийг ХӨСҮТ-д практик дадлага сургалтад хамруулав. Дээрх тоног төхөөрөмжүүдийг орон нутаг тэр дундаа төвөөс алслагдсан сумын эрүүл мэндийн төвүүдэд нэвтрүүлснээр сүрьеэгийн оношилгооны чадавхи, хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах юм.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666288
0 эможи

keyboard_arrow_up