ХӨСҮТ: “ХАЛДВАРТ ӨВЧНИЙ СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ“ сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Сувилахуйн алба нь жил бүр сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд “Сувилахуйн эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг.
Энэ удаа Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Сувилахуйн алба, Эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр, гадаад харилцааны алба хамтран ”ХАЛДВАРТ ӨВЧНИЙ СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт Сувилахуйн эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 11-р сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус хуралдаанд шүүгчээр
- ХӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр, гадаад харилцааны албаны дарга, НЭМ-ийн магистр О. Батбаяр
- ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, АУ-ы доктор Б. Батсүх
- ХӨСҮТ-ийн Сувилахуйн албаны дарга, СУ-ы магистр Н. Норовжаргал нар ажиллалаа.
Эрдэм шинжилгээний хурлаар нийт 8 илтгэл хэлэлцүүлэгдэж эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. Үүнд:
- 1-р байранд Н.Мөнхзаяа нарын " Шинэ сувилагчийн ажлын байранд дасан зохицоход нөлөөлж буй хүчин зүйлийг судлах нь"
- 2-р байранд Г. Мөнхцэцэг нарын " Интерферон эмчилгээнд хамрагдсан эмчлүүлэгчдийн амьдралын чанарыг судлах нь"
- 3-р байранд Б. Насанжаргал нарын " Сувилагч нарын хог хаягдалын менежмент, мэдлэг, дадлыг үнэлэх нь" сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Илтгэлээ хэлэлцүүлж амжилттай оролцсон бүх судлаач нар болон шагналт байранд орсон судлаач сувилагч нартаа ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр, гадаад харилцааны албаны дарга О.Батбаяр нар өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулан, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.








