“СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЭХ НЬ” олон улсын хурал боллоо

2025 оны 9 сарын 20

Arslan.mn

Олон улсын эрдэм шинжилгээний наймдугаар хуралд 2025 оны 9-р сарын 16-наас 17-ны өдрүүдэд Сөүл хотод амжилттай боллоо.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл болон ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн нэгж, МСТХ-ны төлөөлөл “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний наймдугаар хуралд амжилттай оролцож, илтгэл хэлэлцүүлэв.

Хуралд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон бүс нутгийн 10 улсын парламентийн гишүүд, эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтэн, иргэний нийгмийн 200 орчим төлөөлөл оролцож, НҮБ-ын “Сүрьеэг устгах” улс төрийн тунхаг, ДЭМБ-ын “Сүрьеэг устгах” стратегийг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд үг хэлэхийн зэрэгцээ, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэлийн хамт, сүрьеэгийн дарамт өндөртэй Азийн орнуудын “Сүрьеэгийн эсрэг санхүүжилтийг нэмэгдүүлэх, дунд хугацааны бүс нутгийн хамтын ажиллагааны боломж” сэдэвт парламентийн гишүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгоход сүрьеэгийн хөтөлбөрийн шилдэг туршлага болон сүүлийн үеийн чиг хандлага” салбар хуралдааныг удирдаж, нэгдсэн хурлын хаалтыг хийсэн.

Мөн БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг (KDCA)-ийн комиссар Лим Сынг-гван болон бусад төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Мiracle” төсөл, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийсэн.

2026 онд “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний есдүгээр хурлыг Монгол Улсад зохион байгуулах боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666067
0 эможи

keyboard_arrow_up